Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо

2016 оны 12 сарын 28 5450

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг хүлээн авах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд болов. 

Энэ үеэр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцууллаа.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шинэхэн шүүгчдэд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч хэмээх нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.