Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ

2016 оны 12 сарын 23 872

“Ардчилсан нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.