Иргэний эрх зүйн сургалт явагдаж байна

2016 оны 10 сарын 26 1232

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй уг сургалт орон нутагт  Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Говьсүмбэр, Дундговь аймгууд болон Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд нийт 230 шахам шүүгч хамрагдаж байгаа ажээ.

Сургалтад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын зарим шүүгчид болон шүүгч-багш нар  "Үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сэдвээр хичээл зааж байна.