М.Батсуурь Захиргааны ерөнхий хууль, ЗХШХШТХ-ийн талаар нэвтрүүлэгт оролцлоо

2016 оны 09 сарын 15 713

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны 19 цаг 35 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ.

Энэ удаагийн дугаарт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь оролцож, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн асуудлаар ярилцлага өгсөн болно.

Тус нэвтрүүлгийн давталт МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгаар 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 20 минутаас нэвтэрнэ.

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.