БНСУ-д сургалтанд хамрагдаж байна.

2016 оны 08 сарын 12 1411

     Монгол Улсын Дээд шүүх болон БНСУ-ын Дээд шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Дээд шүүх, Үндэсний Шүүхийн Захиргаанаас тус улсын Сѳүл хотноо зохион байгуулагдаж буй “Сонгуулийн маргаанийг шүүхээр хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалт амжилттай үргэлжилж байна.

    Энэ удаагын сургалт айлчлалыг Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Цогт тэргүүлж байгаа бѳгѳѳд анхан болон давж заалдах шатны шүүхийн тѳлѳѳлѳгч нийт 10 хүн хамрагдаж байгаа билээ.  

    Сургалтын хѳтѳлбѳрийн хүрээнд тѳлѳѳлѳгч нар БНСУ-ын Дээд шүүх, Шүүхийн сургалт судалгааны тѳв, БНСУ-ын Сонгуулийн Ерѳнхий хороо зэрэг байгууллагуудаар зочилж, ѳдѳр тутмын үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын сонгуулийн эрх зүйн тогтолцоо, сонгуулийн хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх онцлогын талаар харилцан ярилцаж, туршлага судалж байна.

Тус сургалт 8 дугаар сарын 18-ны ѳдрийг хүртэл үргэлжлэх бѳгѳѳд Сѳүлийн давж залдах шатны шүүх, Дээд шүүхийн дэргэдэх мэдээлэл технологийн тѳв болон БНСУ-ын Парламентаар айлчлах юм.

       Дашрамд дурдахад 2013 онд Монгол Улсын Дээд шүүх болон БНСУ-ын Дээд шүүхийн хооронд үзэглэсэн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд жил болгон уламжлал болон зохиогдож буй сургалтад нийтдээ 40 гаруй шүүгч, ажилтан нар хамрагдаад байна.