Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

2016 оны 07 сарын 08 2925

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнажээ.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн практик судлалын хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, “Алтан гадас” одонгоор Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Төсвийн асуудал хариуцсан референт-Ахлах нягтлан бодогч А.Эрдэнэцэцэг, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан шинжээч-ня-бо Б.Хишигсүрэн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булгамаа нарыг шагнасныг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гардуулан өглөө.

Төрдөө ажлаа үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан  шүүгч, ажилтнууддаа хамт олон нь баяр хүргэж, сайн сайхныг дээдийг ерөөн хүндэтгэл үзүүлэв.