Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяад хүндэтгэл үзүүллээ

2016 оны 07 сарын 08 1474

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад “гавьяаны” амралтандаа гарч буй Ц.Сумъяад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр боллоо.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шүүхийн бүхий л шатны байгууллагад 30 шахам жил ажилласан Ц.Сумъяа шүүгчийг итгэлтэй, зүтгэлтэй, үнэнчээр хөдөлмөрлөж байсныг нь онцлоод эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөв. Мөн Ц.Сумъяаг Ерөнхий шүүгчийн захирамжаар  Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардууллаа.    

Ц.Сумъяа шүүгч хамт олондоо хандаж талархал илэрхийлээд “Миний бие улсад 41 жил ажилласны 31 жилд нь хуульчаар, шүүхийн шат шатанд 26 жил ажиллажээ. Надтай хамтран ажиллаж байсан үе үеийн Ерөнхий шүүгч нар, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Цаг хугацаа гэдэг амархан юм байна. Энэ олон жил хоёргүй сэтгэлээр, нэр төртэй ажиллаж хөдөлмөрлөсөн минь сайн аав ээж, сайхан нутаг ус, хань, үр хүүхэд, хамт олон найз нөхдийн минь буян гэж болож байна. Та бүхний буян заяа тэгш байх болтугай” гээд хамт олондоо сайн сайхныг ерөөв.