Эрүүгийн хэргийн танхим 261 хэрэг хүлээн авчээ

2016 оны 07 сарын 08 947

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2016 оны эхний хагас жилд 261 хэрэг хүлээн авч, 193 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 49 хэргийг албан бичгээр буцааж, 19 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 44өдөр хуралдаж, өдөртдунджаар 4.3 хэрэг хэлэлцжээ.   

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 193 хэргийн 48.1 хувь буюу 93 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 24.3 хувь буюу 47 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27.4 хувь буюу 53 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 53 хэргийн 27 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 13 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 5 хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн  94.3 хувь буюу 182 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.5 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 1.5 хувь буюу 3 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 3.6 хувь буюу 7 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцсэн байна.