Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов

2016 оны 07 сарын 01 1406

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр боллоо.

Захиргааны хэргийн хууль тогтоомж, практик асуудал хариуцсан шинжээч Б.Энхбат, Гэмт хэргийн тухай хууль тогтоомж, практик асуудал хариуцсан шинжээч А.Баярцэцэг, шүүгчийн туслах- шинжээч И.Бямбасүрэн, Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн Ш.Мөнхжаргал нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв төрийн албаны тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсээд туршлагатай сайхан хамт олноосоо их зүйлийг сурч, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн Б.Энхбат төрийн албаны өндөр босгыг алхаж, шударга ёсны эцсийн шалгуур болсон Улсын Дээд шүүхэд орж ажиллаж байгаадаа баяртай байгаагаа онцлоод тангаргаа сахиж ажиллахаа илэрхийлэв.