“Эх Орон” намын даргаар Б.Цэрэнбалжирыг бүртгэлээ

2016 оны 05 сарын 16 1575

“Эх Орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Эх Орон” намын даргаар Батаагийн Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэв.