Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн боллоо

2016 оны 05 сарын 13 2688

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх хуульд заасны дагуу дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 25.5-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд Улсын Дээд шүүхийн шүүгч Оросоогийн Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч асан Алтангэрэлийн Доржготов нар нэр дэвшжээ.

Хуралдаанаас нийт шүүгчдийн олонхийн санал авсан Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандрааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, санал болгохоор  шийдвэрлэв.

Дашрамд дурдахад О.Зандраа нь шүүхэд 35 жил, шүүгчээр 24 жил ажилласан Монгол Улсын Гавъяат хуульч юм.