БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016 оны 05 сарын 13 1346

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун-ыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч болон Элчин сайд нар 2 орны шүүхийн хамтын ажиллагаа болон ирэх 6 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй БНСУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн айлчлалын талаар харилцан санал солилцож нөхөрсөг яриа өрнүүлэв.
Ноён У Сун хэлэхдээ 2016 оны эхний хагас жилд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мөн тус улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөөд байгаагаас үзэхэд хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бүхий л талаар өргөжин тэлж байгаа нь тодорхой харагдаж байна гэв.
Дашрамд дурдахад ноён У Сун нь БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар өнгөрсөн 2015 оны 04 дүгээр сараас томилогдон ажиллаж байна.