Олон улсын шинжээчийг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 08 1929

Улсын Дээд шүүхийн шүүгч, “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн дэд хэсгийн ахлагч А.Доржготов Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн  менежер Карлос Эскудеро, Олон улсын шинжээч Хорхе Вивар-Марискал нарыг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр А.Доржготов Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран  шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийг 2 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэн гээд худалдааны эрх зүйн чиглэлээр тодорхой сэдэв тус бүрээр гарын авлага хэвлэгдсэн нь ач холбогдолтой болсныг онцлов. Мөн цаашдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэдэг болон шинээр томилогдсон шүүгчдэд худалдааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах хэрэгтэй байгааг мэдэгдсэн юм.

Дашрамд дурдахад Олон улсын шинжээч, ноён Хорхе Вивар-Марискал нь  “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төсөл хэрэгжиж  дууссантай холбогдуулан хөтөлбөрийн үр дүнгийн талаар хөндлөнгийн дүгнэлт гаргах зорилгоор манай улсад ажиллаж байгаа ажээ.