Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Г.Уянгыг сонгосныг бүртгэв

2016 оны 04 сарын 29 1529

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-аас ирсэн шинээр сонгогдсон намын дарга болон намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Гантөмөрийн Уянгыг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.