Эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын сургалт явагдаж байна

2016 оны 04 сарын 20 1794

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид 2016 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын сургалтад оролцож, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийж байна. Тухайлбал, тус хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар мөн хуулийн шинэлэг зохицуулалтуудын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нарт тодорхой мэдээлэл өгч байгаа ажээ.

Сургалтыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилгоор явуулж буй бөгөөд энэ чиглэлээр сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж, түүний дагуу бэлтгэгдсэн сургагч багш нар эрүүгийн шүүгчдэд хичээл заах юм.

Уг сургалтад Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхийн нийт 20 шүүгч-багш оролцож байна.