М.Батсуурь “Орчин үеийн чөлөөт нийгэм дэх шүүхийн үүрэг” сэдвээр хичээл заав

2016 оны 04 сарын 08 1668

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь MIU дээд сургуулийн багш оюутнуудад "Орчин үеийн чөлөөт нийгэм дэх шүүхийн үүрэг" сэдвээр 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хичээл заалаа.

Сургалтын үеэр шүүхийн түүхэн хөгжил, хүний эрх, чөлөөт зах зээл ба хараат бус шүүх, цаашдын хөгжил сэдвээр ярилцсан байна.  

Дашрамд дурдахад MIU дээд сургууль нь 2002 онд байгуулагдсан, олон улсын түвшинд өрсөлдөхүйц өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг, шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргах зорилготойгоор монгол, гадаад багш нартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 орны оюутнууд сурдаг ажээ.