Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ

2016 оны 04 сарын 04 6156

      Хамуг Монголын Хөдөлмөрийн намын  дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 4  дүгээр  сарын 4 -ны өдөр хянан хэлэлцлээ.

      Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж намын  даргаар Цэнд овогтой  Шинэбаяр  сонгосныг  бүртгэв.  Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дүрэмд зааснаар Ц.Шинэбаяр нь намын  Их хурал хүртэл намын даргын үүргийг гүйцэтгэх юм.