Хөдөлмөрийн үндэсний намын даргыг бүртгэхээс татгалзлаа

2016 оны 03 сарын 18 2087

     Улсын Дээд шүүх “Хөдөлмөрийн үндэсний нам”-аас ирүүлсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.  

     Тус намаас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосон тухай хоёр өөр хүсэлтийг зэрэгцүүлэн ирүүлсэнд дүгнэлт хийж, бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж Дээд шүүх үзжээ.

     Намын дүрмээр зохицуулах, намын дотоод үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй талаар Улс төрийн намын тухай хуульд заасан байдаг байна.