Г.Пүрэвсүрэнд оногдуулсан 24 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

2016 оны 03 сарын 04 1983

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 24 жилийн ялыг хэвээр үлдээлээ.

Г.Пүрэвсүрэн нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 11 дүгээр гудамжинд “Ариун Алтан тэвш” ХХК-ийн борлуулагч А-г шунахайн сэдэлтээр хоолойг нь боож амь насыг нь хохироож, улмаар ул мөрөө баллах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах хаагдсан уурхайн цооног руу цогцсыг зөөвөрлөж нуусан аж.