Танхимын тэргүүн М.Батсуурь “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлэгт оролцоно

2016 оны 02 сарын 25 1876

     Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаарт оролцож, шинэчлэн найруулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар ярилцлага өгнө.

Нэвтрүүлэг шууд ярилцлага хэлбэрээр явагдах бөгөөд тус телевизийн мэдээ мэдээллийн “MNB-Монголын мэдээ” сувгаар 19 цаг 30 минутаас гарна.

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.