Танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэгт оролцлоо

2016 оны 01 сарын 29 2649

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг панеллистаар оролцсон юм. Тэрээр “Өмгөөлөгчид, прокурор,  судлаачдыг оролцуулан шүүгчийн ёс зүй, хариуцлагын тогтолцооны талаар тэдний санаа бодлыг сонссон нь энэ хэлэлцүүлгийн нэг ач холбогдол гэж ойлгож байна. Цаашдаа шүүгчдийн дунд энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй юм” гэлээ.    

Хэлэлцүүлгийн үеэр “Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” бодлогын судалгааны үр дүн”, “Шүүгчийн ёс зүйн хүрээ хязгаар”, “Монгол Улс дахь шүүгчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн хариуцлага” сэдвүүдээр холбогдох хүмүүс илтгэл тавьж, оролцогчид харилцан санал бодлоо солилцов.