Д.Чинбаярт оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв

2016 оны 01 сарын 29 2269

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаярт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Чинбаярт Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 22 жилийн ял оногдуулсан юм.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Д.Чинбаярт оногдуулсан хорих ялыг 17 жил 6 сар болгон өөрчилсөн билээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв.