Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт зохион байгуулав

2012 оны 10 сарын 08 2127

Улсын Дээд шүүх,  Япон улсын Жайка Олон улсын байгууллагын “Монгол дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран  “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт”-ыг  2012 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулсан  байна.

Говь-Алтай,Ховд, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод  зэрэг аймаг болон нийслэлээс  нийт 47 хүн хамрагдсан энэ сургалтын санхүүжилтийг Япон улсын Жайка Олон улсын байгууллагын “Монгол дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөл гаргасан аж.

Сургалтыг Улсын Дээд шүүх, Нийслэлийн болон дүүргийн шүүхийн шүүгчид, Япон улсаас ирсэн мэргэжилтнүүд  болон доктор Т.Намжил нар удирдан явуулжээ.

Дашрамд дурдахад шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Шүүхийн багц хуулиудын нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ирэх оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Иргэдэд ач холбогдолтой, хурдан шуурхай, цаг мөнгө хэмнэх энэхүү ажиллагааг хэрэгжүүлэх эвлэрүүлэн зуучлагч нь дээд боловсролтой хүн байж болох бөгөөд зохих  сургалтад хамрагдан сертификат авснаар өөрийн мэргэжлийн чиглэлээр эвлэрүүлэн зуучлагчийг хуульд заасан журмын дагуу   хийх боломжтой ажээ.

IMG_3754_copy

IMG_3727_copy

IMG_3726_copy