Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

2016 оны 01 сарын 13 2337

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” -ээр шагналаа.
Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нар нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд нийт 25-36 жилийн турш шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид юм.