Г.Буяндорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

2016 оны 01 сарын 08 1988

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “Г.Буяндоржид холбогдох хэргийг буруу тусгаарласан, мөн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй” гэсэн санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэв.