Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2015 оны 12 сарын 28 3576

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувдад “Алтан гадас” одон хүртээлээ. Төрийн дээд одонгоор шагнагдсан Х.Эрдэнэсувд шүүгчид баяр хүргэх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхэд болов.

Ёслолын ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч М.Дамирансүрэн нар Х.Эрдэнэсувд шүүгчид “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэн үг хэлж, цаашдын ажил амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүслээ.  

Мөн “Алтан гадас” одон хүртсэн Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд хамт олондоо баярлаж талархсанаа энэ үеэр илэрхийлэв.