Олон Улсын Эрүүгийн шүүхийн ассамблейд оролцоно.

2015 оны 11 сарын 18 2621

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант улсын Гааг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн 14 дүгээр чуулганд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд оролцож байна.

Ассамблейд оролцогчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийг сонгож, өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүнг нь дүгнэн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм.

Дэлхийн шүүгчдийг цуглуулсан энэ чуулганы үеэр тулгамдаад буй хэд хэдэн чухал асуудлыг хөндөн ярилцахын нэг нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг олон талт болгох, талуудын оролцоог нэмэгдүүлэх, онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн ялтныг шилжүүлэх тухай байх аж.  Түүнчлэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчид, хохирогчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдлыг нэн даруй судлан дүгнэлт гаргадаг Шударга ёсыг шуурхай хэрэгжүүлэх байгууллагын олон улсад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан талаарх илтгэлийг хэлэлцэнэ. 

Мөн түрэмгийллийн гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл сүлжээ гэмт хэргийг шийдэх, шударга ёс шүүхийг бий болгох нь, яллах процесс ба ялыг нотлон баталгаажуулах зэрэг асуудлаар илтгэл тавьж харилцан ярилцана.

Энэ үеэр мөн Олон улсын эрүүгийн эрх зүй ботиудын нээлт болох бөгөөд олон улсын эрүүгийн эрх зүйн шинэ чиг хандлага түүний эх үндсийн талаар хэлэлцэх ажээ.

Дэлхийн шүүгчид Сирийн мөргөлдөөнд оролцогч улсуудын улс төрийн шийдэл, хэтийн төлөв хариуцлага сэдвийг ч хөндөн ярилцах гэнэ.