2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР “ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН КОМИСС” ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2015 оны 11 сарын 06 1939

  Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллгаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байгаатай холбогдуулан манай аймагт өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах ажлын комиссын гишүүд ирж ажиллаа.

        Комиссын бүрэлдэхүүнд:

  • Улсын их хурлын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
  • Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг
  • Улсын ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих тасгийн дарга Ж.Мөнхбат
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүү
  • Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг
  • Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж нар хүрэлцэн ирж тус аймагт Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн явцтай ШГЕГазрын харьяа Дархан-Уул аймаг дахь Хорих 445 дугаар ангид очиж танилцаж, хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудтай уулзалт хийлээ.

        Мөн Комиссын бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.