Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг хүлээн авч уулзлаа

2015 оны 11 сарын 04 2521

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Нидерландын Вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг үндэсний хууль тогтоомжоор өршөөх асуудалд Олон улсын Эрүүгийн шүүхээс хэрхэн ханддаг, олон улсын практик ямар байдаг талаар харилцан санал солилцов.