М.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

2015 оны 10 сарын 27 1845

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.

М.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш явуулсан байна.  Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.