Иргэний эрх зүйн сургалт эхлэв

2013 оны 06 сарын 04 1925

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бичих аргачлал” сэдвээр иргэний эрх зүйн чиглэлээр 2013 онд явуулах   сургалт 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхэллээ.

2013-06-03-1

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают явуулж байгаа бөгөөд сургалтад  иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын  шүүгчид хамрагдаж байна.

2013-06-03-2

2013-06-03-3