Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг амжилттай болж өндөрлөлөө.

2015 оны 09 сарын 14 2775

“Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд      Монгол Улсын Дээд шүүхийн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын хяналтын байцаагч нар үзлэг явууллаа.

Үзлэгээр зохих үзүүлэлт, аргачлалын дагуу архивын өрөөнд шаардагдах техник хэрэгсэл /галын дохиолол, чийгшүүлэгч зэрэг/-ийг шинээр байршуулж хадгалалт, хамгаалалтад тавигдах шаардлагыг зохих түвшинд хангаж ажилласан, байгууллагын дэргэдэх “Баримт бичиг нягтлан шалгах комисс /ББНШК/-ын үйл ажиллагаа тогтмолжиж, асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэсэн, байгууллагын архивт хадгалагдаж буй 1996-2012 оны байнга хадгалах баримтын данс, 1994-2012 оны түр хадгалах баримтын бүртгэл, 1987-2012 оны 70 жил хадгалах баримтын бүртгэл, 1996-2010 оны устгах хэргийн актыг тус тус үйлдэж, Үндэсний төв архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс /ББНШАЗК/-ын хурлаар хэлэлцүүлж батлуулсан, байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажилд зориулж шинээр техник хэрэгсэл авч ашиглаж байгаа ололттой талууд байгаа талаар тусгай сайшаал хүртлээ.

Ингээд Улсын Дээд шүүх нь улсын үзлэгт дараахь дүнтэй шалгагдлаа. Үүнд:

-Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал 91% буюу “А”

-Байгууллагын архивын ажил 90% буюу “А”

-Албан хэрэг хөтлөлт 82% буюу “В”

-Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт 85% буюу “В” дүнтэй байна.