Хамтран ажиллах гэрээний төслийн талаарх уулзалт хийлээ.

2015 оны 07 сарын 07 6681

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга ноён Брайн Күүнзийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр ноён Брайн Күүнз Монгол Улс болоод АНУ-ын засгийн газар хоорондын хууль зүйн салбарт, тэр дундаа хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, энэ талаар хамтран ажиллах, шүүгч нарыг мэргэшүүлэх, сургах, гэрээний төслийг өргөн бариад уг гэрээнд оруулах санал, зөвлөмжийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. 

Уг засгийн газар хоорондын гэрээний хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын болоод шүүхийн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэхэд туслалцаа, мэдээлэл болохуйц онолын болоод практик сургалт хөтөлбөрүүд хэрэгжих юм.

Дашрамд дурьдахад, АНУ-ын Төрийн департмент дахь Хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх Олон Улсын байгууллагын  тусгай төлөөлөгчид 2014 оны 04 дүгээр сарын дундуур  Монгол Улсад албан айлчлал хийж, шүүхийн шинэтгэлд үнэлгээ, судалгаа хийгээд буцсан бөгөөд айлчлалын үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын  шүүгч нартай уулзалт хийж байсан билээ.