Гадаад харилцаа

БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн төлөөлөгчид Улсын Дээд шүүхэд айлчиллаа 2016 оны 09 сарын 01 888

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жан Сужун тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

Дэлгэрэнгүй
БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн харъяа Шүүгчдийн коллежийн төлөөлөгчид Улсын дээд шүүхэд айлчиллаа 2016 оны 08 сарын 31 1346

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн дарга, Шүүгчдийн коллежийн намын хорооны дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. 2016 оны 07 сарын 04 1096

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны Ерөнхийлөгч ноён И Куан Бук тэргүүтэй төлөөлөгч нарыг 2016 оны 07 сарын 04-ын өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга, гэмт хэргийн тухай хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч А.Баярцэцэг болон Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд Ерөнхийлөгч Ж.Батзоригт болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа 2016 оны 06 сарын 21 1368

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Нарапүрэв нар  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын элчин сайд, Ардчилсан Институт Хүний эрхийн газрын Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн хатагтай Одри Франсис Гловер болон Хуулийн Шинжээч Марла Морри нарыг 2016 оны 06 сарын 21-ийн өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2016 оны 05 сарын 13 1442

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун-ыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испанийн Вант улсын Дээд шүүхэд сургалтад хамрагдаж байна. 2016 оны 01 сарын 26 2425

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 01 дүгээр сарын 23-31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Олон Улсын Эрүүгийн шүүхийн чуулганд Монголын шүүгчид анх удаа оролцлоо 2015 оны 12 сарын 01 2138

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд оролцоод иржээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга айлчилж байна 2015 оны 12 сарын 01 2334

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд  шүүхийн дарга ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчид  Улсын  Дээд  шүүхийн  урилгаар  Монгол  Улсад  2015  оны  11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Тамгын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа 2015 оны 09 сарын 11 2145

БНХАУ-ын Ардын Дээд  шүүхийн  Тамгын  газрын дарга  ноён Ван Шаонан тэргүүтэй  төлөөлөгчид  Улсын  Дээд  шүүхийн  Тамгын  газрын  дарга Ж.Наранпүрэвийн  урилгаар  Монгол  Улсад  2015  оны  9  дүгээр  сарын  10-13-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Испанийн Вант улсад албан ёсны ажлын айлчлал хийж байна. 2015 оны 06 сарын 29 2083

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д. Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Олон улсын шинжээчийг хүлээн авч уулзлаа 2014 оны 12 сарын 08 1946

Улсын Дээд шүүхийн шүүгч, “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн дэд хэсгийн ахлагч А.Доржготов Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн  менежер Карлос Эскудеро, Олон улсын шинжээч Хорхе Вивар-Марискал нарыг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Олон Улсын Эрүүгийн шүүхэд албан ёсны айлчлал хийж байна 2014 оны 11 сарын 14 2252

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюны урилгаар 2014 оны 11 дүгээр сарын 12-17 өдрүүдэд Нидерландын Гаага хотноо албан ёсны айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Хятадын ардын дээд шүүх монголын үр дүнтэй, хурдтай яваа шүүхийн шинэтгэлээс суралцах зүйл их байгааг онцлов 2014 оны 06 сарын 27 2090

Монгол Улсын анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн сургалтанд арван хоёр хоног хамрагдаад ирлээ.

Дэлгэрэнгүй
Олон улсын арбитрын шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2014 оны 03 сарын 28 2144

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын зарим шүүгчид  “Арилжааны арбитрын олон улсын бага хурал”-д төлөөлөгчөөр оролцож буй гадаадын зарим улс орны арбитрын шүүхийн төлөөлөгчдийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Ажил олгогчоос 550 023 589 төгрөг гаргуулж ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна 2014 оны 01 сарын 06 1851

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 759 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь  хөдөлмөрийн эрх зүйн маргаан  байна.

Дээрх 124 хэргийн нэхэмжлэл бүгд “...ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай   бөгөөд  72.5 хувь буюу 90 нэхэмжлэлийг шүүхүүд  үндэслэлтэй гэж үзэж,  ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй
Худалдааны эрх зүйн чиглэлээр БНСУ-д сургалтад хамрагдаж туршлага судлав 2013 оны 10 сарын 14 1981

Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдэж буй шүүгч-багш нар 2013 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНСУ-д худалдааны эрх зүйн чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдав.

Дэлгэрэнгүй
Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав 2013 оны 09 сарын 23 1880

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн урилгаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны онцгой гишүүн бөгөөд Ардын Дээд шүүхийн шүүгч Ду Ванхуа тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад айлчиллаа.

Дэлгэрэнгүй
БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилна 2013 оны 07 сарын 08 2008

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.

Дэлгэрэнгүй
Санамж бичигт гарын үсэг зурлаа 2013 оны 06 сарын 28 1853

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн  эхний шат  энэ долоо хоногт дуусаж байна.

Дэлгэрэнгүй
ХБНГУ-ын захиргааны хэргийн шүүхэд туршлага судлав 2013 оны 06 сарын 25 2063

Улсын Дээд шүүх Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, хэрэг маргааны төрөл, түүний шийдвэрлэлтийн байдлыг судлах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид тус улсыг зорьсон билээ.

Дэлгэрэнгүй
Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевтай уулзлаа 2012 оны 12 сарын 18 1866

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Кыргыз Улсад 2012 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалд шүүхээс  Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар оролцлоо.

Дэлгэрэнгүй
Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2012 оны 11 сарын 13 1893

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа манай улсад айлчлал хийж буй ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Гадаад хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга Кристиан Иохан Хеггенер тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун нар байлцав.

Дэлгэрэнгүй
Ц.Зориг Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав 2011 оны 09 сарын 02 1886

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад айлчлал хийж буй Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгч, ноён Пекка Халлбергийг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Ц.Зориг Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав 2011 оны 07 сарын 28 2000

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урилгаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Дэлгэрэнгүй
Ц.Зориг ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогчийг хүлээн авч уулзав 2011 оны 07 сарын 12 1914

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци ба Европын асуудал эрхэлсэн сайд Иорг Үвэ Хаан тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй