Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-06
Дугаар 001/ХТ2020/00013А
Хэргийн индекс 135/2018/01266/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Ф Г”ХХК
Хариуцагч ШШГГ 445-р НХА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“Ф Г”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ф Г”ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн ШШГГ 445-р НХАд холбогдох,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчиж, шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гаргасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 001/ХТ2020/00013 дугаар тогтоолд залруулга хийх хуралдааныг шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 6 дугаар байрыг бусдад түрээслэх, хөлслөх, ямар нэгэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахгүй байх, ““Г”” ХХК-ийн эд хөрөнгө, эрх ашигт халдсан үйл ажиллагаа явуулахгүй байх, гүйцэтгэхгүй байхыг “Ф Г”ХХК-д даалгаснаас хойш бид үйл ажиллагаа явуулаагүй. ““Г”” ХХК нь уг байранд үйл ажиллагаа явуулахаа больж 2018 оны 01 дүгээр сард гарсан байсан. ... Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3963 тоот шүүгчийн захирамжаар уг байрны орон сууц, зочид буудлын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 01/222231 тоот мэдэгдэл дээр заасан, үүний дагуу бид гэрээ хийж айлуудыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс байранд оруулсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч байрыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг манайд ирүүлж, улмаар маргаан бүхий байранд “Г” ХХК-ийг оруулах шаардлага тавьж, шүүгчийн захирамжинд зааснаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул энэхүү хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын ярьсан шиг 2 өрөөг чөлөөл гэсэн зүйл байхгүй, одоо бол “Ф Г”ХХК нь шүүгчийн захирамжийг огт биелүүлэхгүй байгаа “Ф Г”ХХК нь “Г” ХХК-ийн бичиг баримт болон эд хөрөнгийг нэг өрөөнд хийж лацадсан байгаа, манай байгууллагын зүгээс албан бичиг явуулж шаардаж байгаагаас биш очиж лацдаж түгжсэн зүйл байхгүй байгаа. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Удаа дараа албан бичиг өгсөн хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/2529, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2609 тоот мэдэгдлүүдээр шаардсан гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан гомдол гаргагч “Ф Г”ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р НХАд холбогдуулан гаргасан хууль зөрчиж шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгааг зогсоолгохыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 001/ХТ2020/00013 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

“Ф Г”ХХК нь Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р НХАд холбогдуулан шүүгчийн захирамжид зааснаас өөр ажиллагаа явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээхдээ магадлалын тогтоох хэсэгт шийдвэрийн огноо, дугаарыг алдаатай бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг  залруулж, магадлалд өөрчлөлт оруулах талаарх дүгнэлтийг хяналтын шатны шүүх тогтоолд заасан боловч тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулаагүй, орхигдуулжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно гэж заасны дагуу тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн            176 дугаар зүйлийн 176.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00013 дугаар тогтоолын тогтоох хэсэгт  “....176.2.1....гэснийг 176.2.2... гэж, 1 дэх заалтыг “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар магадлалын 1 дэх заалтад “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг” гэснийг “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрийг...” гэж өөрчлөн, “шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, залруулсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА