шүүгчид

2015 оны 05 сарын 14 12658

 

Гүррагчаагийн АЛТАНЧИМЭГ

Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн.
1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургууль хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
1991–1995 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга;
1995-1996 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлогч шүүгч;
1996–1998 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах;
1998-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
2011-2013 онд  Нийслэлийн шүүхийн шүүгч;
2013-2015 онд Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
2015 оны 4 дүгээр сарын 22-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Цэндийн АМАРСАЙХАН

Улаанбаатар хотод төрсөн.

1986 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн, Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1986-1987 онд Улсын Дээд шүүхэд дадлагажигч, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга;
1987-1989 онд Найрамдлын районы ардын шүүхийн шүүгч;
1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн;
1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга;
1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
1999-2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн.
2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Лхүндэвийн АТАРЦЭЦЭГ

Дархан хотод төрсөн.

1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн, Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1985 Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга;
1985-1990 онд Дархан хотын Найрамдал хорооны шүүхийн шүүгч;
1990-1998 онд Дархан хотын шүүхийн гишүүн, шүүгч;
1998- 2005 он хүртэл Нийслэлийн шүүхийн шүүгч;
2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна

 

 

 

 

 

 

 

Гочоогийн БАНЗРАГЧ

Улаанбаатар хотод төрсөн.
1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
2003 онд Холбооны  Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их Сургуульд "Хууль зүйн ухааны магистр" (LL.M.),
2007 онд Бүгд Найрамдах Герман улсын Байротын Их Сургуульд "Хууль зүйн ухааны доктор" (Dr.jur.) 
2001-2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
2008-2015 онд Монгол Улсын Их сургуулийн  Хууль зүйн сургуульд дэд профессор;
2008-2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургалтын албаны эрхлэгч;
2015-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал;
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Содномдаржаагийн БАТДЭЛГЭР

Улаанбаатар хотод төрсөн.

1987 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1987-1988 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн шүүгч;
1988-1993 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
1999- 2005 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2005- 2010 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга;
2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна

 

 

 

 

 

 

 

Хөхийсүрэнгийн БАТСҮРЭН

Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Дотоод явдлын яамны Академийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Georg-August-Universitt Gцttingen-д “Хууль зүйн магистр” /Magister jurist (M.jur)/.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид эрүүгийн төлөөлөгч;
1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд мэргэжилтэн;
2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2011-2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна

 

 

 

 

 

 

 

Батаагийн БАТЦЭРЭН

Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн ОХУ-ын Хими-технологийн академи;
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, инженер; техникийн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй

1996-2000 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчийн туслах;
2000-2006 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2011-2013 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна

 

 

 

 

 

 

 

 

Дамдины ГАНЗОРИГ

Улаанбаатар хотод төрсөн

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй

1999-2004 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
2004-2013 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Пунцагийн ЗОЛЗАЯА

Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн.

1985-1990 онд ОХУ-ын Иваново хотын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

1990-1991 онд Октябрийн районы шүүхийн нарийн бичгийн дарга;
1991-1997 онд Найрамдлын районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх;
1997-2000 онд Нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дарга;
2000-2007 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч;
2007-2010 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2010-2013 онд Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн;
2013-2014 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;
2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч;
2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Бямбаагийн МӨНХТУЯА

Улаанбаатар хотод төрсөн.

ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги, ТЗУХ институтыг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй

1986-1988 онд Булган аймгийн Прокурорын газарт дадлагажигч ажилтан;
1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фонд бүрдүүлэх ажилтан /түр/;
1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
1991-1992 онд Найрамдлын районы шүүхийн шүүгч;
1992-2006 онд Ажилчны район, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч;
2006-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
2014-2016 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Дашдоржийн МӨНХТУЯА

Улаанбаатар хотод төрсөн.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль; Австрали Улсын Мельбүрний Их сургууль тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэн, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй

1997-2002 онд УАБХЕГ-ын дээд сургууль, Эрх зүйн тэнхимд багш;
2002-2005 онд Америкийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилтан;
2006-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн бодлогын асуудал эрхэлсэн референт;
2012.04-2012.08 онд Дэлхийн банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт хуулийн зөвлөх;
2012 оноос Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хуулийн зөвлөх;
2012 оноос “Дашдорж консалтинг” ХХК-д хуульч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

Пүрэвдоржийн СОЁЛ-ЭРДЭНЭ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн.

1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн.  Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1999-2004 онд Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн туслах;
2004-2011 онд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2011-2015 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Батсүрэнгийн Ундрах

Улаанбаатар хотод төрсөн.
1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.
1989-1990 онд Ажилчны районы шүүхийн нарийн бичгийн дарга;
1990-1991 онд Нийслэлийн шүүхийн нарийн бичгийн дарга;
1991-1993 онд Октябрийн районы шүүхийн шүүгч;
1993-1995 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
1998- 2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2005-2011 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2011-2015 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн;
2015 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

Чулууны ТУНГАЛАГ

Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1985-1986 онд Улаанбаатар хотын Багануурын районы прокурорын газарт дадлагажигч ажилтан;
1986-1989 онд Завхан аймгийн прокурорын газарт шүүхийн хяналт хариуцсан прокурор;
1989-1990 онд УЕПГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст прокурор;
1990-1996 онд УЕПГ-ын шүүхийн хяналтын хэлтсийн прокурор;
1996-1997 онд Улсын Аюулгүй байдлыг хангах газрын хуулийн зөвлөх;
1997-1998 онд Улсын аюулгүй байдлыг хангах газрын мөрдөн байцаах албаны дарга;
1998-1999 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч;
1999-2004 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

Чагдаагийн ХОСБАЯР

Ховд аймгийн Алтай суманд төрсөн.

2002 онд Монгол Улсын Их сургууль, Төрийн удирдлагын академи, Гаагын Олон улсын Эрх зүйн академи, МУИС-ОУХС /Магистр/, МУИС-ХЗС /Магистр/, АНУ Бригхэм янг Их сургууль /Магистр/ тус тус төгссөн.Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
2001-2003 онд “Даянпан” ХХК-д Хуулийн зөвлөх;
2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч;
2004-2006 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч;
2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Готовдоржийн ЦАГААНЦООЖ

Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

1988-1993 онд Ховд аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгч;
1993-1997 онд Ховд аймаг дахь сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгч;
1997-1999 онд Ховд аймгийн шүүхийн шүүгч;
1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн;
2000-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Баттогоогийн ЦОГТ

Улаанбаатар хотод төрсөн

“Шинжээч XXI” Нийгэм эдийн засгийн дээд сургууль;
Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

2002-2005 онд Улсын Дээд шүүхэд ерөнхий шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
2005-2007 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах-шинжээч;
2007-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
2012-2013 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Дашхүүгийн ЦОЛМОН

Улаанбаатар хотод төрсөн.

Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг 1992 онд, 1993 онд Хууль зүйн дээд сургуулийг магистрантуртыг тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.

1992-2013 онд Удирдлагын академид багш, ахлах багш
1995-2013 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, гишүүн;
1996-2002 онд УКТЭ-т хуулийн зөвлөх;
1999-2003 онд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багш;
2003-2009 онд Хууль зүйн үндэсний төвийн Иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгч;
2003-2009 Ази Номхон далайн орнуудын Барын холбооны гишүүн;
2003-2013 онд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрч;
2009-2013 Зөв зохицол партнерс ХХК-д хуульч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Дамдины ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Улаанбаатар хотод төрсөн.

1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

1991-1992 онд Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор
1992-1993 онд Ховд аймгийн Прокурорын газарт туслах прокурор 1993-1995 Ховд аймгийн Прокурорын газарт орлогч прокурор;
1995-1998 онд УЕПГ-ын Мэдээлэл судалгаа сургалтын төв, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэст хяналтын прокурор;
1999-2002 онд УЕПГ-т туслах прокурор, шалган зааварлах хэлтсийн дарга;
2004-2006 онд “Эрх чөлөө, эрх зүйт төр” төрийн бус байгууллагын тэргүүн;
2006-2009 онд “Дэлхийн банк, засаглал бэхжүүлэх төсөл сан”-д хуулийн ахлах шинжээч, үндэсний зөвлөх;
2009-2012 оноос “Монголын мянганы сорилтын сан”-д мэргэжилтэн;
2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

Хуушааны ЭРДЭНЭСУВД

Төв аймгийн Баян суманд төрсөн

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Гутгаар түшээ” зэрэг дэвтэй.

1992-1994 онд Төвийн бүсийн хуралдааны танхимд хуулийн зөвлөх;
1994-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;
2000-2008 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч;
2008-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.