ТАНХИМЫН ТЭРГҮҮНҮҮД

2015 оны 05 сарын 13 7916

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Тогтохын УРАНЦЭЦЭГ

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн.
1981 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хуулийн анги, 1999 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн.
2012 онд ОХУ-ын Москва хотод докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер, хууль зүйн ухааны доктор.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.
1981-1982 онд Сүхбаатарын районы шүүхийн шүүгч;
1982-1983 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч;
1983-1988 онд Хотын шүүхийн гишүүн;
1988-1990 онд Ажилчны районы шүүхийн дарга;
1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн;
1993-2000 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2000-2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
2011-2015 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2015.03.24-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.

 

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Хээмчигийн СОНИНБАЯР

Ховд аймгийн Булган суманд төрсөн.
1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
1986-1991 онд Налайх дүүргийн шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч;
1991-1993 онд Улаанбаатар хотын хууль зүйн газарт хот дүүргийн шүүх хариуцсан зааварлагч;
1993-2012 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгч;
2012-2015 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2015.03.24 -ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Мишигийн БАТСУУРЬ

Булган аймгийн Булган суманд төрсөн

“Шихихутаг” Хууль зүйн дээд сургууль; Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль; Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

1999-2001 онд “М and P” ХХК-д хуулийн зөвлөх;
2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;
2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банканд Хуулийн газрын захирал;
2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
2013-2014 онд Улсын Дээд шүүхийн шүүгч
2014.03.21-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.