Захиргаа удирдлагын хэлтэс

2015 оны 05 сарын 13 2949

Тус хэлтэс нь Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журам, заавар, стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
  Үндсэн чиг үүрэг:
Шүүхийн тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавихаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион байгуулах;
  • Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • Хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв, бусад нэмэгдэл олгуулах, төрийн болон бусад шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулах;
  • Шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх;
  • Шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;
  • Техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;
  • Шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны ажилтныг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах, зөвлөгөө өгөх;
  • Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Шүүхэд хэрэг, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг мөрдүүлэх, удирдамжаар хангах;
  • Хэргийн хөдөлгөөнийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг мөрдүүлэх;
  • Шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг хуульд заасан журмын дагуу мөрдүүлэх;
  • Хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах зэрэг болно.

 

Д/д Овог нэр Албан тушаал

Өрөөний
дугаар

Утасны
дугаар
1

Д.Отгонбаатар

Захиргаа удирдлагын хэлтсийн дарга 307 263136
2

С.Бурмаа

Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах референт 301 261448
3

Э.Баярбаатар

Мэдээллийн технологи хариуцсан референт 401 260907
4

Ж.Эрдэнэ

Компьютерийн техник хангамжийн ажил хариуцсан
ахлах шинжээч
401 260907
5 Б.Чимгээ Мэдээлэл, лавлагааны ажил хариуцсан ахлах шинжээч 100 261698
         
6 А.Эрдэнэт Тамгын газрын даргын туслах-шинжээч 306 261747
         
7 Б.Дүүрэнжаргал Дотоод ажил хариуцсан шинжээч Б/307 62263411
7 М.Солонгоо Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан шинжээч 101 261544
8 Ж.Тэгшдэлгэр Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн 107 261815
9 А.Пүрэвдулам Бичиг хүргэгч 101 261544