Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

     Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр  дэвшигч Улсын Дээд шүүхээс лавлагаа авах иргэдийн анхааралд:

          Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтын 3, 4 заасан бүрдлийн тухайд

3. Иргэний сүүлийн 10 жил байнга болон түр оршин суугаа газрын тодорхойлолт.       

Иргэний үнэмлэхийн хуулбар, хамгийн сүүлд оршин суугаа газрын тодорхойлолт, сүүлийн 10 жилийн тодорхойлолтоо тухайн иргэн өөрөө тодорхойлж болно.

/Өөрөөр хэлбэл аль Засаг захиргааны нэгж хооронд шилжсэн тухай тодорхой бичсэн байхыг ойлгоно/.

4. “Арбитрын шийдвэрээр тогтоосон өр төлбөртэй эсэх”  лавлагааг  Улсын Их  Хурлын Сонгуульд нэр дэвшигч этгээд өөрөө арбитрт хүсэлт гаргаж тогтоосон хураамжийг төлсөн тохиолдолд тухайн этгээдэд гаргаж өгөхөөр  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын 2024 оны 04/308 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Жич: Улсын Их  Хурлын Сонгуульд нэр дэвшигч Лавлагаа хүсэхдээ МҮХАҮТ-ын дэргэдэх МОУАрбитрын байгууллагаас  тодорхойлолтоо авч ирнэ үү.